← Нүүр хуудас

Үнийн тооцоолуур

Бизнесийнхээ хэрэгцээнд тохирох вэбсайтын төрөл, модулиудыг сонгож үнийн тооцоогоо шууд харна уу. Тооцоолол ойролцоогоор 2 минут үргэлжилнэ. Дараа нь бид дэлгэрэнгүй саналыг бичгээр илгээнэ.

Үйлчилгээний нөхцөл

Үнэ, төлбөрийн нөхцөл ил тод

Тооцоолуурт харуулсан үнэ нь урьдчилсан тооцоо бөгөөд доорх нөхцөлд үндэслэнэ. Эцсийн үнийг гэрээ байгуулахаас өмнө бичгээр баталгаажуулна. Бүх үнийг төгрөгөөр, НӨАТ ороогүй дүнгээр харуулна.

Төлбөрийн 2 сонголт

  1. Захиалгын төлбөр: Эхлэлтийн төлбөргүй. Хөгжүүлэлтийн зардлыг эхний 12 сарын төлбөрт хуваана. 13 дахь сараас зөвхөн сарын үйлчилгээний төлбөр үргэлжилнэ.
  2. Эхлэлтийн төлбөртэй: Гэрээ байгуулахад 50%, сайт ашиглалтад ороход үлдсэн 50%-ийг төлнө. Сарын үйлчилгээний төлбөр сайт нээгдсэний дараагийн сараас эхэлнэ.

Демо

Демо захиалах урьдчилгаа нь нэг удаагийн төлбөрийн 10% бөгөөд доод хэмжээ нь 100,000₮. Таны лого, зураг, өнгө төрхөд тохирсон демог урьдчилгаа орсноос хойш 5 ажлын өдөрт үзүүлнэ. Гэрээ байгуулбал урьдчилгаа үндсэн төлбөрөөс бүрэн хасагдана. Гэрээ байгуулахгүй бол уг дүн дизайны ажлын төлбөрт тооцогдоно.

Модулиа өөрчлөх

  • Модуль нэмбэл тухайн модулийн нэг удаагийн төлбөрийг төлнө.
  • Сарын үйлчилгээний төлбөр нь нийт бүтээх ажлын дүнгээс тооцогддог тул модуль нэмэх, хасах бүрд дараагийн сараас шинэчлэгдэнэ.
  • Модуль хасахад өмнө төлсөн нэг удаагийн төлбөр буцаагдахгүй.
  • Захиалгын хувилбарын эхний 12 сард үйлчилгээг зогсоох боломжгүй.

Контентын бэлтгэл

Лого, зураг, танилцуулгын текст, үнийн мэдээлэл зэрэг үндсэн контентыг үйлчлүүлэгч бэлтгэж өгнө. Ажлын хугацааг шаардлагатай контент бүрэн хүлээн авсан өдрөөс тооцно. Хэрэв контент бэлэн биш бол текст боловсруулах, зураг засах нэмэлт үйлчилгээг тооцоолуураас сонгож болно.

Сарын үйлчилгээний төлбөрт юу багтах вэ?

Сарын үйлчилгээний төлбөрт хостинг, SSL сертификат, өдөр тутмын нөөцлөлт, аюулгүй байдлын шинэчлэл, заасан тооны контентын өөрчлөлт болон техникийн дэмжлэг багтана.

Домэйн хэний өмч байх вэ?

Домэйныг үйлчлүүлэгчийн нэр дээр бүртгэнэ. Домэйн нь таны өмч бөгөөд техникийн тохиргоог манай баг хариуцна. Хамтын ажиллагаа дууссан ч домэйн таны нэр дээр хэвээр үлдэнэ.

Төлбөр хугацаандаа орохгүй бол

Төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 5 хоногийн нэмэлт хугацаа олгоно. Энэ хугацаанд төлбөр төлөгдөөгүй бол сайтыг түр хааж, "Түр засвартай" мэдэгдэл харуулна. Сайтын мэдээллийг 30 хоног хадгална.

Үйлчилгээг цуцлах

Сарын үйлчилгээг цуцлах бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ. Харин 12 сарын захиалгын хувилбарыг эхний 12 сарын хугацаанд цуцлах боломжгүй. Үйлчилгээ дуусахад таны контент болон мэдээллийг экспортлон өгнө.

Гуравдагч үйлчилгээний төлбөр

QPay ашигласан тохиолдолд гүйлгээ бүрийн ойролцоогоор 1%-ийн шимтгэлийг QPay-д төлнө. QPay мерчант бүртгэлийг үйлчлүүлэгч өөрийн нэр дээр нээж, техникийн холболтыг манай баг хийнэ. Аппликэйшнийг Magic World-ийн хөгжүүлэгчийн бүртгэлээр нийтлэх тул апп дэлгүүрийн жилийн бүртгэлийн төлбөрийг үйлчлүүлэгчээс тусад нь авахгүй.

…