Улаанбаатар · Вэбсайт, аппликэйшн, дотоод системийн хөгжүүлэлт

Вэбсайтынхаа үнийг гэрээ хийхээс өмнө мэдээрэй

Бизнесийн төрлөө оруулаад 2 минутын дотор үнийн тооцоогоо харна уу. Дараа нь урьдчилгаа төлж демо захиалаад, таалагдвал гэрээ байгуулна.

Шийдэл бүрийн эхлэх үнэ
Цаг захиалгын систем
13 модуль · Хөгжүүлэх хугацаа: 2-3 долоо хоног
237,000₮/сар · 12 сарын хугацаанд
13 дахь сараас150,000₮/сар
Эхлэлтийн төлбөрийн сонголт900,000₮ нэг удаа
11 модуль багтсан
Шийдлүүд

Танд ямар вэбсайт хэрэгтэй вэ?

Вэбсайтын төрөл бүрт үндсэн модулиуд болон эхлэх үнэ бий. Модуль нэмэх эсвэл хасах бүрд нийт үнэ шууд шинэчлэгдэнэ.

Бүх сонголт, үнийг харах

Бэлэн загвар биш, тусгай дизайн

Бэлэн загвар ашиглахгүй. Танай брэндийн өнгө төрх, зураг, үйлчилгээнд тохируулан дизайныг шинээр боловсруулна.

Эхлээд гар утасны хувилбарыг боловсруулна

Монголын хэрэглэгчдийн дийлэнх нь вэбсайтад гар утсаар ханддаг. Тиймээс эхлээд гар утасны хувилбарыг боловсруулж, дараа нь компьютерийн дэлгэцэд тохируулна.

Нэг хүнтэй шууд харилцана

Дизайн, хөгжүүлэлт, хостинг болон техникийн дэмжлэгийг нэг баг хариуцна. Үйлчилгээний хугацаанд тогтмол дэмжлэг үзүүлнэ.

Модулиуд

Хэрэгтэй модулиудаа сонгоно

Суурь үнэд хостинг, аюулгүй байдал, суурь SEO болон Facebook хариултын тохиргоо багтсан. Модуль бүр тусдаа үнэтэй бөгөөд сонголт өөрчлөгдөхөд нийт үнэ тооцоолуур дээр шууд шинэчлэгдэнэ.

20төрлийн шийдэл: танилцуулга сайтаас ERP систем хүртэл
95модуль · Модуль бүрийн үнэ ил тод
2минутын тооцоолол · Бүртгэл шаардахгүй
0₮Захиалгын сонголтоор эхлэлтийн төлбөр
Хэнд ямар шийдэл тохирох вэ?

Салбар бүрийн хэрэгцээнд тохирсон шийдэл

Демо

Эхлээд демогоо үзээд, дараа нь шийдвэрээ гаргана

Үнийн тооцоогоо гаргасны дараа нэг удаагийн төлбөрийн 10%-тай тэнцэх урьдчилгаа төлж демо захиална. Демо таалагдаж гэрээ байгуулбал уг урьдчилгаа үндсэн төлбөрөөс бүрэн хасагдана.

Демод юу багтах вэ?

Нүүр хуудас болон 1-2 дотоод хуудас

Таны лого, зураг, өнгө төрхөд тохируулна. Демо нь гар утсанд бүрэн ажиллах бөгөөд бодит холбоосоор үзэх боломжтой.

Хугацаа

5 ажлын өдөр

Урьдчилгаа төлбөр орсноос хойш 5 ажлын өдөрт бэлэн болно. Демо код болон холбоосыг утсаар илгээнэ.

Гэрээ байгуулсан тохиолдолд

Урьдчилгаа үндсэн төлбөрөөс бүрэн хасагдана

Гэрээ байгуулахгүй бол демо хаагдаж, урьдчилгаа нь дизайны ажлын төлбөрт тооцогдоно. Урьдчилгааны доод хэмжээ 100,000₮.

1

Үнээ тооцоол

Вэбсайтын төрөл болон модулиудаа сонгож, үнийн тооцоогоо харна. Үүссэн кодоо хадгална.

2

Демо захиалах

Урьдчилгаа төлбөрөө дансаар шилжүүлж, гүйлгээний утгад тооцооны кодоо бичнэ.

3

Гэрээ байгуулах

Демо таалагдвал эцсийн үнэ болон ажлын хугацааг гэрээнд бичгээр баталгаажуулна.

4

Хөгжүүлэлт, нээлт, дэмжлэг

Системийг бүрэн хөгжүүлж, ашиглалтад оруулсны дараа сар бүр техникийн дэмжлэг үзүүлнэ.

Манай баг

Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг

Борлуулалт, хамтын ажиллагааг Авид; дизайн, хөгжүүлэлт, хостингийг Цэнгүүн хариуцна. Ингэснээр асуудал бүрээр хэнд хандах нь тодорхой байна.

А

Баясгалангийн Авид

Бизнес хөгжлийн захирал

Таны хэрэгцээг тодруулж, үнийн санал, гэрээ болон демо захиалгын үйл явцыг хариуцна. Эхний зөвлөгөөг Авид өгнө.

Ц

Оюунчимэгийн Цэнгүүн

Ахлах мэдээллийн технологийн инженер

Дизайн, хөгжүүлэлт, хостинг, аюулгүй байдал болон сар бүрийн техникийн шинэчлэлийг хариуцна. Техникийн асуудлаар Цэнгүүнтэй холбогдоно.

Түгээмэл асуултууд

Facebook хуудас байхад вэбсайт хэрэгтэй юу?

Facebook нь хэрэглэгчтэй харилцахад тохиромжтой. Харин үйлчилгээ, үнэ, цагийн хуваарь болон бусад мэдээллийг нэг дор бүтэцтэй харуулахад вэбсайт илүү тохиромжтой. Ингэснээр хэрэглэгч мэдээлэл бүрийг чат бичиж асуух шаардлагагүй болно.

Демо үнэгүй юу?

Үгүй. Демо нь таны лого, зураг, өнгө төрхөд тохируулан шинээр боловсруулдаг дизайны ажил тул нэг удаагийн төлбөрийн 10%-тай тэнцэх урьдчилгаа авна. Гэрээ байгуулбал уг дүн үндсэн төлбөрөөс бүрэн хасагдана.

Эхлэлтийн төлбөргүйгээр захиалж болох уу?

Болно. Захиалгын сонголтоор хөгжүүлэлтийн зардлыг эхний 12 сарын төлбөрт хуваана. 13 дахь сараас зөвхөн сарын үйлчилгээний төлбөр үргэлжилнэ. Тооцоолуур төлбөрийн хоёр хувилбарыг зэрэг харуулна.

Дараа нь модулиа нэмж, хасаж болох уу?

Болно.

  • Модуль нэмбэл тухайн модулийн нэг удаагийн төлбөрийг төлнө.
  • Сарын үйлчилгээний төлбөр нь нийт бүтээх ажлын дүнгээс тооцогддог тул дараагийн сараас шинэчлэгдэнэ.
  • Модуль хасахад сарын төлбөр дараагийн сараас буурна. Өмнө төлсөн нэг удаагийн төлбөр буцаагдахгүй.
  • Захиалгын хувилбарын эхний 12 сард үйлчилгээг зогсоох боломжгүй.
Тооцоолуурын үнэ эцсийнх үү?

Тооцоолуур нь урьдчилсан үнэ харуулна. Модуль, контент болон ажлын цар хүрээг зөв сонгосон бол эцсийн саналтай зөрөхгүй. Гэрээ байгуулахаас өмнө эцсийн үнийг бичгээр баталгаажуулна.

Сайтын мэдээллээ би өөрөө шинэчилж болох уу?

Удирдлагын самбар нь тусдаа модуль бөгөөд түүнийг сонгосон бол үнэ, зураг, мэдээ зэрэг контентоо өөрөө шинэчилж болно. Самбаргүй бол өөрчлөлтийг манай баг хийж өгнө.

Эхлэхэд бэлэн үү?

Үнээ тооцоолж, демо хувилбараа захиалаарай

Бүртгэл шаардлагагүй бөгөөд ойролцоогоор 2 минут зарцуулна. Үүссэн кодоо хадгалаад дараа нь үргэлжлүүлэх боломжтой.

Үнэ тооцоолох

Эсвэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд Авидтай 95408813 дугаараар холбогдоно уу.

Үнэ тооцоолох