Үнийн санал 2026
Таны бизнесийн үйлчлүүлэгч Facebook чат руу тань шөнө бичиж, хариу хүлээж байна уу? Ажлын цаг, үнэ, үлдэгдэл, байршил. Вэбсайт эдгээр асуултад 24 цагийн турш өөрөө хариулна. Дизайн, хостинг, шинэчлэл, Facebook тохиргоо, хайлтын оновчлол бүгд нэг багцад.
Бүх үнэ НӨАТ-гүйДөрвөн багц
Танилцуулга
- 1 хуудас custom дизайн
- Мобайл хувилбар
- Холбоо барих форм
- Facebook түргэн хариулт
- Хостинг + SSL багтсан
- Суурь SEO тохиргоо
- Сард 2 өөрчлөлт
Цаг захиалга
- 8 хүртэлх хуудас
- Онлайн цаг захиалга
- Удирдлагын самбар (админ)
- Messenger авто-хариулт
- Үйлчилгээ, үнийн хуудас
- Google + Bing бүртгэл
- Сард 5 өөрчлөлт
Онлайн дэлгүүр
- Бүтээгдэхүүний каталог
- Сагс + QPay төлбөр
- Захиалгын удирдлага
- Хүргэлтийн холболт
- Meta AI туслах тохиргоо
- Шуурхай дэмжлэг
- Сард 10 өөрчлөлт
Бүрэн багц
- Дэлгүүр багцын бүх боломж
- Лого ба брэндинг
- Android + iOS апп
- SEO + AEO + GEO бүрэн
- Хязгааргүй өөрчлөлт
Юу нь юунд багтдаг вэ
| Боломж | Starter50,000₮ | Booking150,000₮ | Дэлгүүр250,000₮ | Pro450,000₮ |
|---|---|---|---|---|
| Эхлэлтийн төлбөр | 350,000₮ | 900,000₮ | 1,800,000₮ | 2,800,000₮ |
| Дизайн ба хөгжүүлэлт | ||||
| Хуудасны тоо | 1 | 8 хүртэл | Хязгааргүй | Хязгааргүй |
| Лого ба брэндинг | - | - | - | ✓ |
| Контент удирдлага | ||||
| Удирдлагын самбар (админ) | - | ✓ | ✓ | ✓ |
| Мэдээ / блог | - | ✓ | ✓ | ✓ |
| Баннер, урамшууллын хэсэг | - | ✓ | ✓ | ✓ |
| Түгээмэл асуулт (FAQ) | - | ✓ | ✓ | ✓ |
| Сарын өөрчлөлтийн тоо | 2 | 5 | 10 | Хязгааргүй |
| Цаг захиалга ба дэлгүүр | ||||
| Онлайн цаг захиалга | - | ✓ | ✓ | ✓ |
| Үйлчилгээ, үнэ тарифын хуудас | - | ✓ | ✓ | ✓ |
| Бүтээгдэхүүний каталог | - | - | ✓ | ✓ |
| Сагс, онлайн захиалга | - | - | ✓ | ✓ |
| QPay төлбөрийн холболт | - | - | ✓ | ✓ |
| Захиалгын удирдлага | - | - | ✓ | ✓ |
| Хүргэлтийн үйлчилгээтэй холбох | - | - | ✓ | ✓ |
| Facebook ба Messenger | ||||
| Messenger автомат хариулт | - | ✓ | ✓ | ✓ |
| Meta AI туслах тохиргоо | - | - | ✓ | ✓ |
| Хайлт ба маркетинг | ||||
| AEO - AI хайлтын бэлтгэл | - | ✓ | ✓ | ✓ |
| GEO - generative хайлтын бэлтгэл | - | - | ✓ | ✓ |
| Google Business + Bing Places | - | ✓ | ✓ | ✓ |
| Google Analytics холболт | - | ✓ | ✓ | ✓ |
| Апп ба дэд бүтэц | ||||
| Android апп (Play Store) | - | - | - | ✓ |
| iOS апп (App Store) | - | - | - | ✓ |
| Шуурхай (priority) дэмжлэг | - | - | ✓ | ✓ |
Хэрхэн ажилладаг вэ
Танилцах
Бизнесийн онцлог, үйлчлүүлэгч, зорилгыг тодорхойлно. 30 минут.
Дизайн
Загварыг харуулж, танай саналаар засна. Батлагдсаны дараа хөгжүүлнэ.
Хөгжүүлэлт
Хөгжүүлж, домэйнд холбож, утсан дээр шалгана.
Нээлт
Сургалт өгч, Facebook, Google-тэй холбоно.
Дэмжлэг
Сар бүр өөрчлөлт, шинэчлэл, хяналт.
Хугацаа: Танилцуулга 1-2 долоо хоног · Цаг захиалга 2-3 долоо хоног · Онлайн дэлгүүр 3-5 долоо хоног · Pro (апптай) 6-10 долоо хоног. Хугацаа нь танай контент бүрэн ирснээс эхэлж тоологдоно.
Ялгаа нь юу вэ
Загвар биш, custom дизайн
Бэлэн template ашигладаггүй. Танай бизнесийн өнгө, зураг, үйлчилгээнд тохируулан шинээр зохион бүтээнэ.
Утсанд эхэлж тохируулна
Монголд зочдын дийлэнх нь утаснаас ордог. Эхлээд утасны дэлгэц дээр зохиож, дараа нь компьютерт тохируулна.
Нэг хүнтэй ярина
Дизайн, хөгжүүлэлт, хостинг, дэмжлэг бүгд нэг дор. Асуудал гарвал хэнд хандахаа хайх шаардлагагүй.
Хайлтад бэлтгэсэн
Google, Bing-ээс гадна ChatGPT, AI туслахууд танай бизнесийг олж уншихад бэлэн бүтэцтэй хийнэ.
Хөнгөлөлтүүд
Найзаа санал болгох - 1 сар үнэгүй
Танай санал болгосон бизнес гэрээ байгуулбал танд 1 сарын үйлчилгээ үнэгүй, тэдэнд эхлэлтийн төлбөрөөс 10% хөнгөлөлт үзүүлнэ.
Хоёр дахь сайт - 10% хөнгөлөлт
Одоо хамтран ажиллаж буй үйлчлүүлэгчид салбар, шинэ брэндийн сайт хийлгэвэл эхлэлтийн төлбөрөөс 10% хасагдана.
ТББ ба оюутны байгууллага - 20%
Ашгийн бус байгууллагад 20% хөнгөлөлт үзүүлнэ. Сайт дээр “Magic World” гэсэн бичиглэл байх нөхцөлтэй.
Багцаас гадуур
Ил тод, нуугдмал төлбөргүй
Төлбөрийн хуваарь
Эхлэлтийн төлбөрийн 50%-ийг гэрээ байгуулахад, үлдэх 50%-ийг сайт нээгдэхэд төлнө. Сарын үйлчилгээ нээлтийн дараах сараас эхэлнэ.
Контент - зураг, текст
Зураг, танилцуулга текст, үнийн мэдээллийг үйлчлүүлэгч талаас өгнө. Хугацаа контент бүрэн ирсэн өдрөөс эхэлнэ. Бэлэн биш бол текст бичих, зураг засах үйлчилгээг нэмэлтээр авч болно.
Сарын үйлчилгээнд юу багтдаг вэ
Хостинг, SSL сертификат, өдөр бүрийн нөөцлөлт, аюулгүй байдлын шинэчлэл, багцад заасан тооны өөрчлөлт, техникийн дэмжлэг.
Домэйн хэний нэр дээр байх вэ
Домэйныг үйлчлүүлэгчийн нэр дээр бүртгэнэ - энэ бол танай өмч. Техникийн тохиргоог бид хариуцна. Хамтын ажиллагаа дуусвал домэйн танд бүрэн үлдэнэ.
Төлбөр саатвал
Төлбөр хугацаандаа ороогүй бол 5 хоногийн хүлээлгийн хугацаа өгнө. Дараа нь сайт түр хаагдаж, “Түр засвартай” мэдэгдэл гарна. Мэдээллийг 30 хоног хадгална.
QPay төлбөрийн шимтгэл
QPay гүйлгээ тус бүрээс ~1% шимтгэл авдаг. Энэ нь QPay-ийн шимтгэл бөгөөд манай төлбөрт ороогүй. Харилцагчийн бүртгэлийг үйлчлүүлэгч өөрөө нээнэ, бид тохиргоог хийж өгнө.
Гэрээ цуцлах
Сарын үйлчилгээг хэдийд ч зогсоож болно - 30 хоногийн өмнө мэдэгдэнэ. Танай контент, мэдээллийг бүрэн экспортлож өгнө.
Аппын дэлгүүрийн нөхцөл
Апп нь Magic World-ийн хөгжүүлэгчийн бүртгэлээр нийтлэгдэнэ - танд нэмэлт жилийн хураамж гарахгүй. Хүсвэл өөрийн бүртгэл рүү шилжүүлж өгнө. Google Play эхний хяналт 1-2 долоо хоног үргэлжилдэг.
Асуултууд
Facebook хуудас маань хангалттай биш гэж үү?
Facebook нь харилцахад сайн, харин хайлтад муу. Хүн “Улаанбаатар автосэлбэг” гэж Google-д бичихэд Facebook хуудас ихэвчлэн эхний хуудсанд гардаггүй. Мөн үнэ, цагийн хуваарийг олохын тулд бичиж асуух шаардлагатай болдог - олон хүн тэр алхмыг хийхгүй өнгөрдөг.
Би өөрөө засаж чадах уу?
Booking багцаас дээш удирдлагын самбартай - үнэ, зураг, мэдээг өөрөө солино. Starter багцад өөрчлөлтийг бид хийж өгнө (сард 2).
Яагаад сар бүр төлдөг вэ?
Сайт нэг удаагийн бүтээгдэхүүн биш. Хостинг, аюулгүй байдлын шинэчлэл, нөөцлөлт, өөрчлөлт тасралтгүй хэрэгтэй. Сарын төлбөр нь эдгээрийг бүгдийг багтаадаг тул гэнэтийн зардал гарахгүй.
Хямд эсвэл үнэгүй сайт хийлгэвэл яах вэ?
Боломжтой. Гэхдээ ихэнх нь загвар (template) дээр суурилдаг, хайлтад гарахгүй, утсан дээр эвдэрдэг, эзэн нь алга болвол сайт нь ч алга болдог. Бид custom дизайн хийж, сар бүр хариуцан ажиллуулдгаараа ялгаатай.
Эхлээд үнэгүй загвар хийж үзүүлнэ
Бидэнд Facebook хуудсаа илгээгээрэй. Хэдхэн хоногийн дотор танай бизнест зориулсан сайтны загварыг үнэгүй хийж, холбоосыг нь илгээнэ. Загвар таалагдсан тохиолдолд гэрээ байгуулан ажиллана.
95355912Даваа - Баасан, 09:00 - 19:00